Үйлчилгээ
Бид аюулгүй ажиллагааг эрхэмлэн, чанарын өндөр түвшинд ажилладаг.
Шийдэл
Бид орчин үеийн дэвшилтэт технологи бүхий шинэлэг шийдлийг санал болгож байна.
Бүтээгдэхүүн
Бид олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлдэг.

Бидний тухай:
“True power” ХХК нь 2020 оны 01 сард барилга байгууламжийн зураг төсөл, зөвлөх үйлчилгээ, зохиогчийн хяналт хийх зэрэг үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан. Бид салбартаа 8 болон түүнээс дээш жил ажилласан инженерүүдээр баг хамт олноо бүрдүүлж, тухайн төслийн онцлогт тохируулан эдийн засгийн үр ашигтай, инженерчлэлийн тооцоо, шийдлийг гарган барилга угсралтын үед гарах ажлын зургийн болон аливаа өөрчлөлтүүдийг, зураг төслийн хяналтыг тогтмол хийж, зөвлөн хамтран ажилладаг.

Үндсэн үйл ажиллагааны чиглэл :
Барилга хот байгуулалтын яамнаас ЗТ11-244/21 тоот тусгай зөвшөөрлийг авснаар цахилгаан дамжуулах шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн зураг төсөл, барилга байгууламжийн ажлын төсөв.
Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн систем, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл. Орон сууц, олон нийт, үйлдвэрийн барилгын болон тоног төхөөрөмжийн хянах, хэмжих хэрэгсэл КИП автоматикийн зураг төсөл боловсруулах.
Эрчим хүчний яамнаас ЗТ-155/21 тоот тусгай зөвшөөрлийн дагуу 0,01-100МВт-ын хүчин чадалтай эрчим хүчний эх үүсвэрийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах. 0,4-35кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын барилга байгууламжийн техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах. Харилцаа холбооны зохицуулах хорооноос гадна холбооны кабель шугамын угсралт суурилуулалт, засвар. Цамхаг болон түүн дээрх холбооны тоног төхөөрөмж суурилуулах “Б” ангиллын тусгай зөвшөөрлийн дагуу тус тус үйл ажиллагаагаа явуулж байна.
1. Хэнтий аймгийн Өндөрхаан хот, 3-р багт байрлах “Тэмүүжин” хаус хороолол.

2. “Эрдэнэ Монгол” ХХК-ийн Баянхонгор аймгийн Шинэжинст сум, уртын гол багаас 90км зайд байрлах Алтны уурхайн цогцолбор.

- Баяжуулах үйлдвэрийн барилгын хүчит төхөөрөмж, дотор гэрэлтүүлгийн ажлын зураг
- Баяжуулах үйлдвэрийн барилгын дотор холбоо дохиоллын ажлын зураг
- Баяжуулах үйлдвэрийн барилгын үйлдвэрлэлийн автоматжуулалтын ажлын зураг
- Цахилгааны хуваарилах байгууламжийн дотор холбоо дохиоллын ажлын зураг
- Цахилгааны хуваарилах байгууламжийн хүчит төхөөрөмж, дотор гэрэлтүүлгийн ажлын зураг
- Инверторийн байгууламжийн дотор холбоо дохиоллын ажлын зураг
- Инверторийн байгууламжийн хүчит төхөөрөмж, дотор гэрэлтүүлгийн ажлын зураг
- Алтны уурхайн цогцолборын гадна цахилгаан хангамжийн ажлын зураг
- Алтны уурхайн цогцолборын гадна холбооны ажлын зургийг тус тус хийж гүйцэтгэсэн.

65 мкв

86 мкв

124 мкв